ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ШИНЭЧЛЭЛ. Шинэчлэл хийх үндсэн агуулга 1. Эрүүл мэндийн салбарт бүхэлд нь хууль эрх зүй, эдийн засаг, технологи, эмчилгээ- оношлогооны.

Презентация:



Advertisements
Похожие презентации
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ. Х ү н амын дундаж наслалт х ү йсээр эр х ү йсэм х ү йс Дэлхийн дундаж 6468 Япон 79 /2/86 /1/ АНУ 75 /6/80 /7/
Advertisements

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ШИНЭЧЛЭЛ. Шинэчлэл хийх үндсэн агуулга 1. Эрүүл мэндийн салбарт бүхэлд нь хууль эрх зүй, эдийн засаг, технологи, эмчилгээ- оношлогооны.
Транксрипт:

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ШИНЭЧЛЭЛ

Шинэчлэл хийх үндсэн агуулга 1. Эрүүл мэндийн салбарт бүхэлд нь хууль эрх зүй, эдийн засаг, технологи, эмчилгээ- оношлогооны чанарын шинэчлэл хийж иргэн төвтэй тогтолцоог бий болгоно.

Шинэчлэл хийх үндсэн агуулга 2. Эрүүл мэндийн даатгалын санг нийгмийн даатгалын сангаас тусад нь бие даалган, зах зээлийн механизмд тохирсон үйл ажиллагаа явуулах, хувийн ба улсын даатгал олон хувилбараар зэрэгцэн оршиж, хэрэглэгч бүрт тохирсон уян хатан, олон төрөл, шатлалтай сонголтыг иргэдэд бий болгоно. Даатгалаас эмнэлэгийн үзүүлсэн эмчилгээ, үйлчилгээнд оношийн төрөл, гүйцэтгэлээр нь төлбөр хийдэг болно.

Шинэчлэл хийх үндсэн агуулга 3. Өвчтөн өөрийн сонгосон даатгалын хүрээнд эмнэлэг, эмчээ сонгох эрхтэй болно. Үйлчлүүлэгчгүй болсон муу эмч, муу эмнэлэг өөрөө дампууран алга болж, сайн нь зах зээлийн механизмаар үйлчилгээгээ хөгжүүлэх бололцоотой болно. Дэлхийн төвшний чанартай үйлчилгээтэй эмнэлэгүүд бий болж ажиллах нөхцөл бүрэлдэнэ. Бүх шатны эмнэлгийн үйлчилгээний чанар эрс дээшлэнэ.

Шинэчлэл хийх үндсэн агуулга 4. Төрөөс эмчилгээний Нотолгоонд тулгуурласан эмчилгээ олон улсын шилдэг стандартыг Монгол Улсад мөрдүүлнэ. Даатгалууд эмнэлгийн тусламжийн чанар, стандартыг хянах гол механизм болно.

Шинэчлэл хийх үндсэн агуулга 5. Эмч, эмнэлгийн лицензи, магадлан итгэмжлэл, төгсөлтийн дараах сургалтыг Төрөөс мэргэжлийн холбоодод нь аажим шилжүүлж өгнө.

Шинэчлэл хийх үндсэн агуулга 6. Гоц халдварт өвчин, хүн амд аюултай халдварт өвчний дэгдэлт, хордлого зэрэг нийтийг хамарсан аюул гамшгийн үеийн эмнэлгийн тусламж, нэн ядуу хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламж болон нийгмийн эрүүл мэндийн үйлчилгээг Төрөөс зохион байгуулна. Хүн амын нэн ядуу давхаргад үйлчлэх буяны эмнэлгийн сүлжээ, бүтцийг буяны болон шашны байгууллагуудтай хамтран бий болгоно.

Шинэчлэл хийх үндсэн агуулга 7. Энэ өөрчлөлтүүдийг хийснээр 2012 он гэхэд Монголын Эрүүл Мэндийн Салбар нь хөгжлөөрөө Хятад Улсын Бээжин, Хөх хотын хэмжээнд хүрэх, жилийн дараа гэхэд Солонгос, Сингапурын төвшинд очих бололцоотой болно.

Шинэчлэл хийх зорилго 1. Үйлчлүүлэгч, төр, эмнэлэг энэ 3 этгээдэд аль алинд нь ашигтай хувилбар 2. Жил бүр гадагшаа явж байгаа 50,000 өвчтөн,100 сая $-н урсгалыг зогсоож, Монголын ЭМС-д хөрөнгө оруулалт болон үлдэнэ. 3. ЭМС өөрийн дотоод чадавхиараа хөгжих замд орно.

Шинэчлэл хийж эхлэх арга замууд 1. ҮЭ-тэй хамтрах, Хэвлэл мэдээллээр нийт иргэд, шийдвэр гаргагчидад, мөн өөрсдөдөө ойлгуулах оны сонгуульд орж байгаа улстөрийн намуудтай гэрээ байгуулж, дараагийн ЗГ-ын мөрийн хөтөлбөрт ЭМС шинэчлэлийн концепцийг оруулах