Доктор (Ph.D) Б.Оч Бөөрний архаг дутагдлаас нөхцөлдсөн азотын хордлогын үед арьсанд илрэх, загтнах хам шинж өвчнийг монгол даран барих аргаар эмчлэх нь.

Презентация:



Advertisements
Похожие презентации
1 Знаток математики Тренажер Таблица умножения 2 класс Школа 21 века ®м®м.
Advertisements

Фрагмент карты градостроительного зонирования территории города Новосибирска Масштаб 1 : 4500 к решению Совета депутатов города Новосибирска от
27 апреля группадисциплина% ДЕ 1МП-12Английский язык57 2МП-34Экономика92 3МП-39Психология и педагогика55 4МП-39Электротехника и электроника82 5П-21Информатика.
Фрагмент карты градостроительного зонирования территории города Новосибирска Масштаб 1 : 6000 Приложение 7 к решению Совета депутатов города Новосибирска.
1. Определить последовательность проезда перекрестка
Урок повторения по теме: «Сила». Задание 1 Задание 2.

Таблица умножения на 8. Разработан: Бычкуновой О.В. г.Красноярск год.
Школьная форма Презентация для родительского собрания.
1 Знаток математики Тренажер Таблица умножения 3 класс Школа России Масько Любовь Георгиевна Муниципальное общеобразовательное учреждение средняя общеобразовательная.
Фрагмент карты градостроительного зонирования территории города Новосибирска Масштаб 1 : 6000 Приложение 7 к решению Совета депутатов города Новосибирска.
Анализ диагностической работы по русскому языку в формате ЕГЭ г. Анализ диагностической работы по русскому языку в формате ЕГЭ г.
27 апреля группадисциплина% ДЕ 1МП-12Английский язык57 2МП-34Экономика92 3МП-39Психология и педагогика55 4МП-39Электротехника и электроника82 5П-21Информатика.
Масштаб 1 : Приложение 1 к решению Совета депутатов города Новосибирска от _____________ ______.
Масштаб 1 : Приложение 1 к решению Совета депутатов города Новосибирска от
Курсы повышения квалификации (общие показатели в %)
Результаты работы 5а класса Кл. руководитель: Белобородова Н. С. Показатель 0123 Обучаемость 1-6%4-25%8-50%3-18 Навыки смыслового чтения 1-6%12-75%3-18%
1 Трудные случаи таблицы умножения и деления 2 Приношу свои извинения, но придётся начать заново!
ЦИФРЫ ОДИН 11 ДВА 2 ТРИ 3 ЧЕТЫРЕ 4 ПЯТЬ 5 ШЕСТЬ 6.
Ребусы Свириденковой Лизы Ученицы 6 класса «А». 10.
Транксрипт:

Доктор (Ph.D) Б.Оч Бөөрний архаг дутагдлаас нөхцөлдсөн азотын хордлогын үед арьсанд илрэх, загтнах хам шинж өвчнийг монгол даран барих аргаар эмчлэх нь Польш Улсын Варшав хотын Анагаах Ухааны Их Сургуулийн Нефрологи- диализийн төв, Монгол Улсын Клиникийн төв Эмнэлгийн нефрологи- диализийн төв, он Эрдэм шинжилгээний удирдагч: Prof.doc.hab nauk med Kazimierz Ostrowski Шинжлэх ухааны док.проф Миеэгомбын Амбага Шинжлэх ухааны док.проф Бандийн Саранцэцэг

Даран барих заслын талаар Бариа заслын үндсэн үйлдэл бол арьс булчингийн системийн биологийн өвөрмөц онцлогыг сэргээж бие организмын натурал диализаторуудыг сэргээж натурал диалин (булчингийн ердийн цус цэвэрлэгч) актин миозины үйлдлээр цусан дахь кальци-фосфорын ионы идэвхижил биологийн идэвхит цэгүүд (булчин шөрмөсний оньсонд) мах бодыг тэгшилдэг бөгөөд бөөрний эдэд агуулагдах бөөрөөр (кальци- фосфоремидэд детерминатор) дамжиж хэт исэлдэлтийн бүтээгдгхүүнийг багасгах, ийлдсэнд креатинин, мочевин хэт хуримтлагдах процессыг бууруулах, шээс хөөх ингэснээр арьсан дахь хорт бүтээгдхүүнийг багасгах бөөр хамгаалах үйлдэлтэй болохыг баталсан юм. Эртний ном зохиолд бариа засал нь хийн гүйх мөрийг чөлөөлөх царцсаныг хайлуулж, зогсонгийг гүйлгэх үйлдэлтэй эрүүл аж төрөх ёсны анхдагч тайлбар засал юм.

Дотроос нь түлхэх, гаднаас нь түрхэж нэгэн агшинд лусын шулам таринчийн дүрст өвчнөөс тонилговоо гэж бичсэн байдаг онд монголын газар нутгаас олдсонbian хэмээх чулуун зүү олдсон нь м.э.ө жилийн чулуун зэвсгийн үеийн баримт юм. Энэ нь эртний зүү төөнө бариа хануур засал нь тужид номлох гүн ухаан тэжээхүйн ухаанд морилон орох үүдийг нээх байгаль болоод хүнийг эмчлэх ёсонд гүнзгий төгөлдөржсөн монгол анагаах ухааны түүхтэй салшгүй үүсэлтэй болох нь өнөө үеийн монгол туурагтны сэв суушгүй түүхэн үнэн нь билээ.

Судалгааны ажлын үр дүн Монгол Уламжлалт Анагаах Ухаан нь биеийн илчийг сэлбэж, тамирыг сайжруулах, хөгшдийг шимжүүлэх, хүчлүүлэх эмчилгээний аргаар баялаг уламжлалтай билээ. "Эмийн дөрвөн үндэст" бөөрийг адилтган үлгэрлэхдээ хоёр бөөр нь хүний биеийг өргөсөн хүчит бөх мэт гэж бичжээ. Энэ нь санамсаргүй зүйрлэл биш бөгөөд бид үүнийг зохих үндэслэлээр батлахын тулд бариа заслын аргыг сонгож судалгаандаа оруулсан юм. Судалгаанд нийтдээ 145 өвчтөн хамрагдсанаас нийт 5 бүлэг өвчтөн сонгож авлаа.

1-р бүлэг өвчтөн Бөөрний архаг дутагдалтай удаан хугацааны диализ хийгдэж байгаа үлдэгдэл азотын хордлогоор арьсанд загтнах хам шинж үүссэн хяналтын 30 хүн (эрэгтэй 21, эмэгтэй 9) үүнээс гемодиализтай 24хүн, хэвлийн хөндийн диализд 6 хүн, - насны онцлогоор 46.63±12.41 ( )настай. - Б.а.д ±12.24.(2, )жил - диализын эмчилгээний дундаж -5.67±5.09 жил (1.00 – 20.00)настай. - бөөрний эдийн түүдгэнцэрийн үрэвслийн улмаас 18 хүн - тэвшинцэрийн үрэвслийн улмаас 5 хүн - чихрийн шижингийн гаралтай нефропатия 4 хүн - бөөрний хоргүй хавдар буюу уйланхайн гаралтай үрэвсэл 3 хүн

2- р бүлэг өвчтөн Бөөрний архаг дутагдалтай удаан хугацааны диализ хийгдэж байгаа үлдэгдэл азотын хордлогоор арьсанд загтнах хам шинж үүссэн өвчтөнд бариа засал хийгдсэн эмчилгээний 30 хүн - (эрэгтэй 18, эмэгтэй 12) үүнээс - гемодиализтай 27 хүн, хэвлийн хөндийн диализд 3 хүн, - насны онцлогоор 44.57±10.71 ( )настай. - Б.а.д ±10.42.(0.5-18) жил - диализын эмчилгээний дундаж -6.25±4.92 жил (0.5 – 18.00) настай. - нэг удаагийн диализын дундаж цаг – 3.85±0.69 (3.00 – 5.00) цаг - бөөрний эдийн түүдгэнцэрийн үрэвслийн улмаас 23 хүн - тэвшинцэрийн үрэвслийн улмаас 4 хүн - чихрийн шижингийн гаралтай нефропатия 3 хүн Энэ бүлгийн өвчтөнүүд 1-р бүлэгтэй харицуулагдсан болно

3- р бүлэг өвчтөн Бөөрний архаг дутагдалтай удаан хугацааны диализ хийгдэж байгаа үлдэгдэл азотын хордлогоор арьсанд загтнах хам шинж үүссэн өвчтөнд бага давтамжтай цахилгаан соронзон орноор үйлчлүүлэхэд 25 хүн (эрэгтэй 22, эмэгтэй 3) үүнээс гемодиализтай 24 хүн, хэвлийн хөндийн диализд 1 хүн, - насны онцлогоор 44.72±12.20 ( )настай. - Б.а.д ±9.55.( )жил - диализын эмчилгээний дундаж -4.8±4.4 жил (1.00 – 22.00)настай. - нэг удаагийн диализын дундаж цаг – 3.83±0.64 (3.00 – 5.00) цаг - бөөрний эдийн түүдгэнцэрийн үрэвслийн улмаас 19 хүн - тэвшинцэрийн үрэвслийн улмаас 2 хүн - чихрийн шижингийн гаралтай нефропатия 4 хүн бүлгийн өвчтөнүүд Варшав хотын клиник нефрологийн тасагт эмчлэгдсэн болно

4 - р бүлэг өвчтөн Бөөрний архаг дутагдалтай диализ хийгдээгүй байгаа ү.а.з.х.ш. үүссэн бариа засал хийгдсэн 30 хүн (эрэгтэй 15, эмэгтэй 15) үүнээс - насны онцлогоор 42.53±13.30 ( )настай. - Б.а.д ±3.78.( )жил - бөөрний эдийн түүдгэнцэрийн үрэвслийн улмаас 21 хүн - тэвшинцэрийн үрэвслийн улмаас 8 хүн - чихрийн шижингийн гаралтай нефропатия 1 хүн

5 - р бүлэг өвчтөн Бөөрний архаг дутагдалтай диализ хийгдээгүй байгаа ү.а.з.х.ш. үүссэн бариа засал хийгдээгүй хяналтын 30 хүн (эрэгтэй 16,эмэгтэй 14) үүнээс - насны онцлогоор 41.63±13.20 ( )настай. - Б.а.д ± 4.78.( )жил - бөөрний эдийн түүдгэнцэрийн үрэвслийн улмаас 24 хүн - тэвшинцэрийн үрэвслийн улмаас 6 хүн 4.5 –р бүлгийн өвчтөнүүд Монгол Улсын Клиник нефрологи диализын тасагт хийгдсэн болно.

1-р үе шатны судалгааны явцад бариа засал нь бөөрний архаг дутагдалтай хүмүүс дээр гемодиализтай хавсарган хэрэглэсэн тохиолдолд арьсны загтналтын эрчмийг сулруулах, цусан дахь креатинины хэмжээг багасгах зэрэг эмчилгээний идэвхи тогтоогдсон хэдий боловч энэ бүх эерэг талууд нь гемодиализаар нөхцөлдөөд байна уу, эсвэл эсвэл бариа засалтай холбоотой байна уу? гэдгийг ялган салгаж, тус тусад нь үнэлгээ өгөхөд нэн төвөгтэй байсан учир 2 – р шатны судалгааг явуулсан юм.

- үүнд: Бөөрний архаг дутагдлын үед сийвэнгийн уургийн хэмжээ уураг нийлэгжих процест бариа заслын үзүүлэх нөлөө - креатинин, мочевин зэрэг хорт бодисуудын хуримтлалд бариа заслын үзүүлэх нөлөө - Бөөрний өвчлөлийн үед дархлаа зохицуулалт алдагдах үзэгдэлд бариа заслын үзүүлэх нөлөө - Бөөрний архаг үрэвслийн үед креатинин клейренс алдагдах үзэгдэл түүнд бариа заслын үзүүлэх нөлөө - Бөөрний архаг дутагдлын үед микроэлементийн солилцооны алдагдах байдал түүнд бариа заслын нөлөөлөх нөлөө - Бөөрний архаг дутагдлын үед антиоксидант буюу хэт эсэлдэлт тогтолцоо өөрчлөгдөх байдалд бариа заслын үзүүлэх нөлөө - Бөөрний архаг дутагдалтай өвчнүүдэд бариа заслын нөлөөгөөр захын цусны гемотологи үзүүлэлт өөрчлөгдөх байдал. - Бөөрний архаг дутагдалтай өвчнүүдэд бариа заслын нөлөөгөөр биеийн жин,хоногийн шээсний ялгаралт өөрчлөгдөх хөдлөл зүй - Бөөрний архаг дутагдлын үед цусны систол,диастоын даралт өөрчлөгдөх байдал гэсэн хувилбараар судалгааг явуулж, харьцуулсан үнэлгээ өгсөн юм.

Дүгнэлт Энэхүү бүтээл нь шинжлэх ухааны онол, танин мэдэхүйн олон шинэлэг талуудтай, практикийн өргөн ач холбогдолтой, урьд нь монгол бариа заслын хордлого тайлах, ялангуяа бөөрний хурц, архаг өвчний үед азотын солилцооны хорт бүтээгдхүүнээр арьс гэмтэх, арьсны бүрэн бүтэн байдал, мэдрэлжилт, эрдэс солилцооны тэнцвэр алдагдах эмгэг үзэгдэлд нөлөөлөх нөлөөг шинжлэх ухааны нарийн түвшинд судалсан ажил огт байдаггүй, зөвхөн уг бүтээлийн хүрээнд л илрүүлж тогтоосон цоо шинэ агуулга, нууцлаг давтагдашгүй өвөрмөц талууд Монгол уламжлалт анагаах ухаанд байдгийг харуулсан ажил юм.

Уг судалгааны ажлын хүрээнд бөөрний дутагдалтай өвчтөнүүдэд гемодиализийн үед гарах үлдэгдэл азотын хордлого арьсанд илрэх pruritus uremicus загатнах хам шинжийг Дорно дахины эмчилгээний даран барих заслын (akupressura) аргаар болон бага давтамжтай цахилгаан соронзон орноор (магнетотерапия) эмчлэх эмчилгээтэй харьцуулсан эмчилгээний шинэ аргачлал, клиник үр дүнг тодорхойлсон болно.